Зэрлэг амьтдад зориулан 10 уст цэг байгуулав
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Өмнөговь аймгийн хэмжээнд биологийн олон янз байдлыг хамгаалахаар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Тус аймгийн ИТХ-аар баталсан “Нутгийн хишиг” нэртэй тус хөтөлбөрийн хүрээнд зэрлэг амьтанд зориулсан 10 уст цэг гаргажээ. Эдгээр нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, сайранд, шаталсан хуримтлуулга бүхий цооног байгуулан ус цуглуулах механизмаар цагийн тохируулгатай ажилладаг байна. Энэ цэгээс тухайн орчны хар сүүлт, хулан, цагаан зээр, бүх төрлийн жигүүртэн, мэрэгчид ундаалах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.