Б.Болороо АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад сургалт хийжээ
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тэмцлээрээ олны танил болсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд сургалт хийжээ. Юуны түрүүнд Элчин сайд Ричард Буанган түүнийг хүлээн авч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст учирдаг сорилт бэрхшээл болон тэдний эрхийг хангах тал дээр Засгийн газрын хийж буй ажлын талаар ярилцжээ. Улмаар Б.Болороо ЭСЯ-ны ажилтнуудад хөгжлийн бэрхшээл, тэгш эрхийн талаар сургалт явуулсан байна. Элчин сайд энэ талаар яамныхаа вэб хуудсанд бичихдээ “Чадварлаг залуу төрийн албан хаагч, хүний эрхийн зүтгэлтэн Буянжаргалын Болороотой танилцсандаа их баяртай байна. Сонирхолтой, мэдлэг нэмсэн сургалт явуулсанд нь Болороод чин сэтгэлээсээ талархаж байна. Түүний хошин шогийн мэдрэмж бас гайхалтай байсан шүү!” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.