images

Өвлийн эхэн сард дуучин Сэрчмаа өвлийн тухай шинэ дуу дуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-09


     Өвлийн тэргүүн сар гармагц өвлийн тухай цоо шинэ дуу мэндлэхээр болжээ. “Айзам-2” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатар, яруу найрагч Д.Ган-Очирт дуу бүтээх тухай санал тавьснаар бүтэж буй “Цасан сарнай” хэмээх нэртэй уг дууг дуучин С.Сэрчмаа дуулах гэнэ. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурав нэг бус удаа уулзаж ярилцсанаар үг, аяа тохирч, хоолойн бичлэгтээ өнөөдрөөс орохоор болсон байна. Яруу найрагч Д.Ган-Очир шинэ дууныхаа талаар “Хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатарын өгсөн аяыг анх сонсоод л надад шууд таалагдсан. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй сэтгэл догдлуулам, өвлийн тухай дуу гарах дүр зураг буусан. Аяд тохируулж ямар үг бичих вэ гэдгээ гурван хоногийн турш бодож, гурван цагийн дотор биччихсэн. Энэ сарын 25 гэхэд олон нийтэд хүрчих байх. Миний хувьд дуучин С.Сэрчмаатай шинэ дуунууд дээр хамтарч эхэлж байгаа, үүний нэг нь хөгжмийн зохиолч Мөнх-Ертөнцийн ая “Мэндэлсэн өдөр” дуу юм” гэж ярилаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.