images

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын зоос гаргалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-09


     Монгол банкнаас Япон болон Австрали улсын элчин сайдын яамтай хамтран дурсгалын зоос гаргажээ. Дурсгалын зоосыг Эрдэнэсийн сангийн тухай хуулийн дагуу аливаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан гаргадаг билээ. Тэгвэл энэ жил хоёр улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой болж байгаа тул эдгээр зоосыг гаргасан байна. Зоос тус бүр таван грамм жинтэй бөгөөд 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгө бүхий ялтсан дэвсгэрт хийцтэй юм. Монгол банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоосыг үйлдвэрлэснээр төрөл бүрийн дурсгалын зоос гаргах эхлэл тавигдсан түүхтэй.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.