images

Монголын баг Дэлхийн элсний наадамд оролцох болзол хангав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-09


     Ирэх оны 8 дугаар сард Индонез улсад Дэлхийн элсний наадам болохоор товлогджээ. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 1-нд зарлалаа. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрд 16, нийт 32 баг өрсөлдөх бөгөөд дэлхийн чансаагаар тивдээ эхний дөрөвт бичигдсэн багууд наадамд шууд оролцох эрхийг авсан байна. Манай улсаас Ази тивийн чансааны нэг болон гуравдугаарт бичигдсэн сагсан бөмбөгчид уг журмын дагуу оролцох эрхээ авчээ. Мөн элсний бөх, элсний волейболын төрлөөр эрх авч оролцох боломжтой аж. Өмнө нь манай улсын эрэгтэй шигшээ баг 2019 онд Катарын Доха хотод болсон элсний наадмаас хүрэл медаль хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.