Сургууль, цэцэрлэгийн газрыг хууль бусаар авсан бол үнийг төлүүлнэ
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Өнөөдөр Засгийн газар хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Үүний нэг нь Боловсролын салбарт газрын тооллого хийсэнтэй холбоотойгоор төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газруудыг хууль бусаар авсан зөрчлүүдэд хариуцлага тооцох юм. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Улсын хэмжээнд төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургууль байна. Бид 2015 оноос хойш боловсролын салбарт газрын тооллого хийхэд төрийн болон орон нутгийн өмчит 12 цэцэрлэгийн 2.2 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газрыг хэн нэгэн захирлын хамаарал бүхий этгээд, эхнэр эсвэл жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Энэ нь нийт газрын 70-80 хувь гэсэн үг. Мөн нийтийн хэрэгцээний зориулалттай газар дээр орон сууц барьж, тухайн СӨХ-ны нэр дээр шилжүүлсэн, гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр хууль бусаар шилжсэн тохиолдол ч байна” гэжээ. Эдгээр нь бүгд сургууль, цэцэрлэгийн спортын зориулалтаар ашиглах задгай талбай, заал барих газрууд байсан аж. Энэ асуудлыг яамнаас цэгцлэхээр зөрчил гаргасан иргэдийн судалгааг гаргаж, газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг эргэн төлүүлэх, хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.