МУИС-ийнхан “Опал” жүжгийг тав дахин хямд үнээр үзнэ
Чихэнд чимэгтэй
2022-11-10
МУИС-ийн багш, ажилчид, оюутнууд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх “Орфей” театрын “Опал” жүжгийг тав дахин хямд үнээр үзэхээр болжээ. Учир нь, Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Орфей” театр “Опал” жүжгийн 150 мянган төгрөгийн үнэтэй тасалбараа гурав дахин хямдруулж 50 мянган төгрөгөөр худалдаалан энэ сарыг дуустал Хүүхдийн ордны их танхимд тоглохоор болсон байна. Иймээс нийгмийн хариуцлагын хүрээнд МУИС руу албан бичиг явуулахад тасалбарыг үнийг дахин хямдруулахыг хүсчээ. Харин “Орфей” театраас бельэтажнаас 20 мянга, партераас 30 мянган төгрөг төлж үзэхийг зөвшөөрсөн аж. МУИС-ийн багш, ажилчид, оюутнуудад зориулсан тоглолт 11 дүгээр сарын 14-ний 19 цагаас Хүүхдийн ордны их танхимд болно. Харин бусад өдрүүдэд хэн бүхэн 50 мянган төгрөг төлөөд тус жүжгийг үзэх боломжтой. “Гэм зэм”, “Фауст” жүжгийн найруулагч М.Батболд Америкийн зохиолч Жон Патрик Гоггины “Everyone loves Opal” зохиолоос сэдэвлэн “Опал” жүжгийг найруулжээ. Жүжгийг “Хүн” театрт 10 дугаар сарын 7-ноос тоглож эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.