Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна
Чихэнд чимэгтэй
2022-11-10
Тайланд улсын Бангкок хотноо 2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээн энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд 13-нд дуусах юм. Манай улсаас шатрын их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан 16 өсвөрийн тамирчин оюун ухаанаа сорьж байна. Тэмцээний эхний өдөр рапид төрлөөр охидын 16 насны ангилалд “Их заргач” клубын тамирчин Баянмөнхийн Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Харин тэмцээний гурав дахь өдрөөс үндсэн шатрын тэмцээн эхэлж, одоогоор эцсийн дүн нь гараагүй байна. Тус тэмцээнд 11 орны 180 тамирчин өрсөлдөж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.