Монголын 46 оюутан Польшид очив
Чихэнд чимэгтэй
2022-11-10
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Польш улсын Радомын их сургуульд хэлний бэлтгэлд суралцах 46 оюутан Варшав хотод хүрэлцэн очив. Шопений нэрэмжит олон улсын нисэх буудалд тэднийг тус улсад суугаа Монгол улсын Элчин сайд Б.Дорж угтан хүлээж авчээ. Эдгээр 46 оюутан нь хөтөлбөрийн хүрээнд Польшид суралцах оюутнуудын эхний хэсэг юм. Үүнээс гадна Засгийн газар хоорондын тэтгэлгийн хүрээнд жил бүр ирж суралцдаг 20 гаруй оюутныг нэмбэл энэ жил Польшийн их дээд сургуулиудад 70 гаруй монгол оюутан эхлэн суралцах болж байна. Энэ нь Монголоос хамгийн олон оюутан Польшид ирсэн түүхэн тэмдэглэлт явдал болов. Элчин сайд хүрэлцэн ирсэн оюутнуудыг Варшав хотын төв хэсэгтэй товчхон танилцуулж, захиа даалгавраа өгөөд Радом хот руу мордуулжээ. Варшаваас 100 гаруй км зайтай Радом хот нь 700 жилийн түүхтэй, Польшийн эртний хотын нэг бөгөөд тус хотын Технологи, хүмүүнлэгийн их сургууль нь нийт 8 факультетэд 100 шахам мэргэжлээр оюутан сургадаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.