15 оюутанд 1.5 сая төгрөгийн тэтгэлэг олгов
Чихэнд чимэгтэй
2022-11-10
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлдог “МоЭнКо” ХХК энэ хичээлийн жилд 15 оюутанд тэтгэлэг олгожээ. Уул уурхайн ашиглалтын инженер, технологи, цахилгааны инженер, архитектур болон нийгэм, байгалийн ухааны мэргэжлээр суралцаж буй Ховд аймгийн найман сумын харьяат оюутнууд энэ тэгэлэгт шалгарсан байна. Тэтгэлгийн хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг оролцуулах шалгуур тавьсан байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, оюутан тус бүрд нэг сая 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, "МоЭнКо ХХК"-д эзэмшиж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх эрхийг мөн олгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.