images

Чанаргүй гүйцэтгэлтэй 13 ажлын гэрээг цуцална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-10


     Энэ долоо хоногийн эхээр Орхон аймагт засаг даргын шуурхай зөвлөгөөн болжээ. Тус хуралдаанд аймгийн хэмжээнд ажил гүйцэтгэхээр тендер авч, хугацааг нь удаашруулсан буюу чанаргүй гүйцэтгэлтэй 13 ажлын гэрээг цуцалж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Мөн тэдгээр ААН, байгууллагын жагсаалтыг холбогдох яаманд хүргүүлж, дахин тендерт оролцуулахгүй байхаар болжээ. Үүнд 2016-2020 он хүртэл он дамжин ажлаа явуулаагүй, чанаргүй гүйцэтгэсэн компаниуд орж байна. Жагсаалтад улсын төсвийн нэг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай хоёр ажил байна гэх мэдээллийг холбогдох албанаас хүргүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.