images

Монголын дуурийн дуучид Чеченьд  

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-11-11


     ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный хотод ЗХУ-ын ардын жүжигчин М.Магомаевын нэрэмжит “Орфей-2022” олон улсын дуурийн дуучдын уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдаанд Монгол улсаас СУИС-ийн дуурийн дуулаачийн төгсөх дамжааны оюутан Д.Совд, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Л.Түвшинсайхан нар оролцжээ. Уралдааны дүн гарахад дуучин Д.Совд дэд байрын шагнал, дуучин Л.Түвшинсайхан Чечень улсын Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит тусгай шагналыг хүртжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.