Малын өвчинтэй тэмцэхэд ОХУ-тай хамтарна
Чихэнд чимэгтэй
2022-11-11
ОХУ-ын мал эмнэлгийн тэргүүлэх мэргэжилтэн А.Кононов манай улсад ажиллалаа. Тэрбээр Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийн төвийн үхрийн өвчин лабораторийн эрхлэгч бөгөөд манай улсад МЭЕГ-ын урилгаар ирсэн байна. Өнгөрсөн онд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас өнгөрсөн онд мэдээлж байсан бөгөөд энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хочр тал туршлага солилцож, хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал өвчний гаралт, тархалт, тэмцэх арга хэмжээ, дархлаажуулалт, оношилгоо, судалгаа, тандалтын талаар мэдээлэл солилцсон байна. Мөн цаашид Мал эмнэлгийн ерөнхий газраас хамтын ажиллагаа өргөжүүлэх, хил дамжин халдварладаг мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх, малын эмч, мэргэжилтэн солилцох, үхрийн арьс товруутах өвчний вакцины шалгах омог авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.