images

Европын холбооноос туршлага судална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-11


     Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Л.Болд Европын парламентын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Сальваторе Де Меотой 11 дүгээр сарын 9-нд уулзжээ. Уулзалтаар Европын холбооны үндсэн хууль, эрх зүйн шинэчлэлийн туршлагыг судлахаар Европын парламент, Үндсэн хуулийн байнгын хороо, тус парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэгтэй хамтран Брюссель хотноо онол, практикийн бага хурал зохион байгуулахаар ярилцсан байна. Де Мео тус саналыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. Элчин сайд Л.Болд өнгөрөгч 9 дүгээр сард Бельгийн хааны Байгалийн шинжлэх ухааны музейн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Паскалийн хүсэлтийн дагуу түүнтэй уулзан эртний үлэг гүрвэлийн ясыг Монгол руу буцаахаар болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.