Домогт бөх Халк Хоган машины осолд орсон хүүхдийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-17
Америкийн мэргэжлийн бөхийн домогт тамирчин Халк Хоган Флорида мужид осолд орсон автомашин дотор гацаад байсан бага насны хүүхдийг аварсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр өөрөө энэ тухайгаа X (хуучнаар Twitter) хуудсандаа “Осолд орон дээшээ харж унасан машин дотроос охиныг гаргахын тулд ослын дэрийг цоолох ёстой байлаа. Гэтэл хутга мэс байсангүй. Харин азаар надад үзгэн бал байсныг ашиглаж дэрийг цоолон хүүхдийг аварсан. Бурханд талархая” хэмээн бичсэн байна. Мөн түүний эхнэр Скай Дэйли Фэйсбүүк хуудсандаа "Өчигдөр нөхөртэйгөө оройн хоол идээд харьж явтал замд осолдож хөмөрсөн машин таарсан. Манай нөхөр найзтайгаа хамт даруй арга хэмжээ авснаар машин дотор байсан хүүхдийг аварлаа” гэжээ. Улмаар бяцхан охин бэртэж гэмтээгүй, харин их айсан байсан тухай мөн өгүүлжээ. Жинхэнэ нэр нь Терри Боллеа хэмээх Халк Хоган нь 80-аад оны мэргэжлийн бөхийн хамгийн алдартай тамирчин бөгөөд Америкийн WCW холбооны дэлхийн аварга цолыг зургаан удаа хүртсэн юм. Өдгөө 70 настай тэрбээр олон нийтийн сүлжээнд байнга бичлэг хийж нийтэлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.