images

Японы аварга корпорациуд хамтарсан компани байгууллаа

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     “Toyota Motor”, “Sony Group” тэргүүтэй Японы 8 том корпораци шинэ үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэх хамтарсан консорциум байгуулж байгаа талаар “Japan Times” сонин өчигдөр мэдээллээ. Уг консорциумд “SoftBank”, “Nippon Telegraph and Telephone” корпорациуд мөн нэгдэж буй бөгөөд сүпер компьютер, хиймэл оюун ухаан болон алсын тусгалын пуужин гэх мэт сүүлийн үеийн зэвсэгт шаардлагатай шинэ үеийн чип үйлдвэрлэх өрсөлдөөн дэлхий дахинд ширүүссэн учраас ийн хамтрах болсон гэнэ. Үүсгэн байгуулагчид нь шинэ компанид 7 тэрбум иений хөрөнгө оруулах бол улсын төсвөөс 70 тэрбум иен буюу 478 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ. “Rapidus хэмээх нэртэй шинэ консорциумын бусад гишүүд нь хагас дамжуулагч үйлдвэрлэдэг “Kioxia” корпораци, авто машины сэлбэг үйлдвэрлэгч “Denso” корпораци, электрон бараа үйлдвэрлэгч “NEC” корпораци, мөн “MUFG” банк юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.