Алтан медаль хүртсэн багш нарыг 4 сая төгрөгөөр урамшуулав
Чихэнд чимэгтэй
2022-11-15
Монголын багш нарын спортын 19 дүгээр наадам өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт таван төрлөөр болж өндөрлөжээ. Тус наадамд Дорнод аймгийн багш нар 45 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, эрэгтэйчүүдийн баг волейболын төрөлд алтан медаль хүртэж, Дорнод аймгийн Чулуунхороот сумын багш Б.Бэлгүүтэй шилдэг тоглогчоор шалгарчээ. Өчигдөр Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн шилдэг баг тамирчдыг хүлээн авч аймаг, орон нутгаа төлөөлж амжилт үзүүлсэн волейболын эрэгтэй баг, тамирчдад баяр хүргэж 4 сая төгрөгийн урамшууллыг олгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.