Монгол бүсгүй Гималайн нурууны Ама Даблам оргилд гарчээ
Чихэнд чимэгтэй
2022-11-15
Төгсжаргал хэмээх монгол бүсгүй өчигдөр өглөө орон нутгийн цагаар 10:05 цагт Гималайн Ама Даблам оргилд гарчээ. Далайн түвшнээс дээш 6812 метр өндөр тус оргилд Пасанг ширваа хэмээх уулчинтай хамтарч авиралтаа эхлүүлсэн байна. Тэрбээр энэ оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болж байгаа аж. Ама Даблам бол Гималайн нурууны зүүн хэсэг, Балбын нутагт орших уул юм. Гол оргил нь 6812 метрийн өндөр бол баруун доод оргил нь 6170 метрийн өндөрт оршдог байна. Ама Даблам гэдэг нь "Эхийн зүүлт" гэсэн утгатай бөгөөд хоёр талдаа үрээ хамгаалж буй эхийн гар мэт урт нурууд, мөсөн гол нь ширваа эмэгтэйчүүдийн өмсдөг бурхадын дүрстэй уламжлалт давхар зүүлт болох дабламыг ч мөн илэрхийлдэг байна. Ама Дабламыг өндөр нурууд, эгц уулаар нь төлөөлүүлэн заримдаа "Гималайн Маттерхорн" (тэгш хэмтэй пирамид оргил) гэж нэрлэдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.