images

Нийслэлийн захиргааны ажилтнуудыг орон сууцтай болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-15


     НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо хуралдаж, Нийслэлийн орон сууцны корпорацаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах болов. Хурлаар нийслэлийн захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ хөтөлбөрийн дагуу хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангаж, Нийслэлийн орон сууцны корпорацаас ирэх он хүртэл 15 жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар шийвэрлэжээ. Найман хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан уг үнэт цаасыг Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн аж. Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй, зах зээлд бэлэн орон сууцаас худалдан авч, иргэдийг оруулах бөгөөд Монгол банкнаас энэ ондоо багтаж хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу өгчээ. Хөтөлбөрт хамрагдагсдыг зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулах аж. Шийдвэрийг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.