images

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган инженерийн оролцоо хэрэгтэй

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-15


     “Хими-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг ШУА-ийн Химийн хүрээлэн, төрийн өмчит их дээр сургуулиуд болон Монголын химийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хурлаар Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог тодорхой болгох, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцүүлжээ. Хурлын үеэр уул уурхай,  хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гарган авдаг үйлдвэрлэгч орон болоход 38 мянган инженер шаардлагатай гэдгийг тодотгосон байна. Химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна энэ салбартай холбоотой бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, яам, агентлагийн 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон үндэсний хэмжээний энэ хурлаар химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, химийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид хийх судалгааны ажлын чиглэлийн талаар ярилцаж, тодорхой саналуудыг Засгийн газарт танилцуулах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.