images

Маргааш Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-15


     Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 16-ны өдөр болохоор товлогджээ. Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл зохицуулалт, 10.4 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг тус тус тайлбарлаж, Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх гэнэ. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх хүсэлт,  зургадугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл, Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хэлэлцэхээс гадна Монгол улсын Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн хүсэлттэй танилцах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.