Дундговь аймагт 60 сурагч “TOEFL Junior” шалгалт өгөв
Чихэнд чимэгтэй
2022-11-15
Дундговь аймагт “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 60 сурагчийг “TOEFL junior” шалгалтад хамруулжээ. Англи хэлний мэдлэг, чадварыг үнэлэх зорилготой тус шалгалтыг "Эрдмийн далай" цогцолбор сургууль, "Говийн ирээдүй" цогцолбор сургууль, Эрдэнэдалай сумын сурагчдын дунд зохион байгуулсан байна. Хоёр цаг гаруйн хугацаанд сурагчид сонсож ойлгох чадвар, утга зүй, дүрэм, уншаад ойлгох чадварын мэдлэгээ сорьсон бөгөөд уг шалгалт нь “Common European Framework of Reference”(CEFR)-ийн дагуу сурагчийн чадварыг олон улсын стандартын дагуу үнэлэх боломжтой аж. Дэлхийн улс орнууд ч сурагчдад зориулсан хамгийн оновчтой англи хэлний сургалтын хөтөлбөр бэлтгэхийн тулд “TOEFL Junior” шалгалтыг ашигладаг байна. Энэ төрлийн шалгалтыг дэлхийн 108 улсад авдаг бөгөөд үүний үр дүнд тулгуурлан хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшинг шинэчлэн тогтоож, цаашлаад тохирсон хөтөлбөр боловсруулах зорилготой байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.