images

Монголын нисэхийн компани Берлин-Москва чиглэлд зорчигч тээвэрлэнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-15


     Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушаалаар өчигдөр хилийн чанадад нислэг үйлдэх төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдийг томиллоо. Үүнд “МИАТ” ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх, “Монголиан Эйрвейз Карго” ХХК-д Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх, “Изинис Эйрвэйз” ХХК-д Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх эрх олгож тэдгээр чиглэлийн агаарын тээвэрлэгчээр томилжээ. Засгийн газар агаарын тээвэрлэгчдийг төр, хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж, олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан нь ийнхүү биеллээ олж эхэлж байна.”Монголиан Эйрвейз Карго” ХХК мөн Берлин-Москва чиглэлд зорчигч тээвэрлэх эрхтэй болсон бөгөөд нислэгээ 2023 оны нэгдүгээр сараас эхлүүлнэ. Хувийн хэвшлийн нисэхийн компаниудаас “Изинис Эйрвэйз” ХХК ачаа тээврийн "А330-200" онгоц оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейз Карго” ХХК зорчигч тээврийн "А330-243" агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.