images

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-16


     Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний хэсгийн бие бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо иржээ. Алба хаагчдыг бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга Б.Энхцаг нар угтаж авсан байна. Энхийг сахиулагчид UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжинд харьяалагдаж, 12 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн аж. Мөн энэ өдрийн үдэш 12 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай мотобуудлагын батальоны эхний цуврааны бүрэлдэхүүн Өмнөд Судан улсыг зорилоо. НҮБ-ын уг ажиллагаанд өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын Зэвсэгт хүчин 20 мянга гаруй цэргийн алба хаагчаа оролцуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.