images

Монголд анх удаа: "Эрдэнэс Тавантолгой" компани авлигын эсрэг стандарттай боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-16


     “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол улсад анх удаа ISO 37001:2016 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Үүнтэй зэрэгцэн ISO 37301:2021 нийцлийн менежментийн тогтолцооны стандартыг баталгаажуулав. Стандартыг Энэтхэг болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын компаниудаас авчээ. Харин гэрчилгээг Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.П.Сингх гардуулсан байна. Ингэснээр тус компани Монголд анх удаа нэгдсэн менежментийн тогтолцооны таван стандартыг хэрэгжүүлэгч боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.