images

Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөр

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-16


 Өнөөдөр "Онч нүүдэл" ХХН Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Энэ нь нийслэлийн ЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд болж байгаа ажээ. Иргэд энэ өдөр 9 цагаас 17 цагийн хооронд иргэний болон захиргаа, гэрээ, гэр бүлийн зэрэг сэдвээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах юм. Өдөрлөгт оролцохыг хүссэн иргэд утсаар болон Чингэлтэй дүүрэг дэх "МН Тауэр"-ийн 1611 тоотод биеэр очиж зөвлөгөө авах боломжтой. Тус өдөрлөгийг тав дахь жилдээ зохиож буй бөгөөд сар бүрийн гурав дахь долоо хоногт болдог байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.