images

“Нэпко” хамгийн олон хувь борлуулсан гурван номоо нэрлэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-16


     “Нэпко” хэвлэлийн газар 16 жилийнхээ түүхэнд хамгийн олон хувь борлуулсан гурван номоо нэрлэлээ. Үүнд юуны түрүүнд нийтлэлч Баабарын 1996 онд анх хэвлүүлсэн “Монголын түүх: Нүүдэл суудал” ном орсон байна. Нийтдээ 10 гаруй удаа хэвлэгдсэн энэ ном “Гадаадын хэд хэдэн оронд олон хэлээр хэвлэгдсэн эрэмбээрээ “Монголын нууц товчоон”-ы дараа орж байна” хэмээн тус хэвлэлийн газар тэмдэглэжээ. Дэлхийн арав шахам хэлнээ орчуулагдсан бөгөөд англи, франц хэлээр 2023 онд гарах гэнэ. Жуулчдад зориулсан зурагт хувилбар, ширээний онцгой дөрвөн боть, limited edition, нэгтгэсэн улаан хайрцагт зэрэг хэвлэлийн өөр өөр формат, загвараар нийтдээ 70-80 мянга ширхэг хэвлэгдсэн байна.

     Удаах нь П.Бадралын “Агнистын гэгээ”. Анх 2008 онд дөрвөн дэвтрээр гарч, дахин хэвлэгдэх тоолондоо нэг нэгээр нэмэгдсээр өнөөдөр 25 дэвтэр бүхий багц болж, өнөөдрийг хүртэл 20 мянган ширхэг хайрцаг буюу багц зарагджээ.

     Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс-Алсын хараа-2050” “Нэпко”-гийн гурван бэстсэллэрийн отгон нь болжээ. Зохиогч 25 насандаа энэ номынхоо эхний хэсгийг бичсэн бол 35-тайдаа удаах хэсгийг, улмаар Ерөнхий сайдаар томилогдсон хойноо Монгол улсын хөгжлийн бодлогын хэтийн төлөвийг зурагласан “2050” номоо эрдэмтэн, судлаачдын багтай хамтран бүтээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.