images

Шилдэг залуу судлаачдын бүтээлд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-16


     Энэ сарын 12-нд эхэлсэн “Хүрэл тогоот-2022” эрдэм шинжилгээний хурал шилдгүүдээ шалгаруулжээ. Газарзүй, биологи, технологи-инноваци гэх мэт нийт долоон салбар хуралд өнөө жил 177 бүтээл ирүүлснээс БШУ-ны сайдын нэрэмжит шагналд 77 илтгэлийг дэвшүүлж хэлэлцүүлсэн байна. Салбар бүрээс шалгарсан хоёр бүтээлд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох болзолтой, докторын зэрэг хамгаалаагүй, 35-аас доош насны залуу судлаачдыг оролцуулдаг энэ хурлаар хамгийн сүүлийн үеийн онцлог бүтээлүүдийг хэлэлцүүлж, олон улсын хэмжээний сонгон шалгаруулалт хийсэн байна. Тухайлбал байгалийн ухааны салбарын хуралд “Металлаар хольцолж сайжруулсан магнийн феррит соронзон нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” тэргүүн байранд шалгарсан бол технологи-инновацийн салбарын хуралд Япон, ОХУ, Солонгос, Хятад, Австрали, Монголд суралцаж буй 80 гаруй залуу эрдэмтнийг оролцуулж, 74 судлаачийн 23 бүтээлийг хэлэлцүүлжээ. Тус салбар хурлын тэргүүн байранд "Корёо" их сургуулийн докторант Б.Бямбасүрэнгийн бүтээл шалгарсан байна. Мөн анагаахын салбар хуралдаанд дөрвөн улсын 120 гаруй судлаачаас 10 бүтээл шалгаруулан хэлэлцүүлэхэд АШУҮИС-ийн магистрант Н.Нямтуяа нарын “STEC-ийг богино хугацаанд илрүүлэх LAMP аргачлалыг нэвтрүүлэх нь” бүтээл тэргүүн байранд шалгарч, тус бүр БШУ-ны сайдын нэрэмжит грантын эзэд болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.