images

Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэхээр болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-16


     ОХУ Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх ажлын техникийн асуудлыг шинжээчдийн түвшинд хэлэлцэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ. Москва хотод өчигдөр болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны үеэр талууд энэ талаар хэлэлцсэн байна. Улмаар Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх талаар тохиролцсон тухай ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Виктория Абрамченко хэвлэлийнхэнд мэдэгджээ. "Роскосмос" агентлаг Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай уг хэлэлцээг хийж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан бол өдгөө шийдвэрээ бататгасан нь энэ ажээ. Беларусь улс мөн 2023 онд "Союз" хөлгөөр  сансарт хүн нисгэх болсноо зарласан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.