images

Засгийн газар агаарын тээврийн салбарт бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-16


      Өнөөдөр Засгийн газар хуралдаж Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хүндрэл учруулж буй нислэгийн давтамж, тийзийн үнэ, визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудлуудыг шийдэх, агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж буй ААН, байгууллагуудыг дэмжих бодлогыг тусгажээ. Түүнчлэн аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд (50-иас доошгүй хувь нь) байх шаардлагыг тавьж байгаа юм. Мөн Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам хамтран Монгол улсад иргэд нь визгүй нэвтрэх орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.