“Борхүү”-г өнөөдөр Богд ууланд тавина
Чихэнд чимэгтэй
2022-11-17
2020 оны хавар осгосон бугын илийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл тэжээж байсан билээ. Өдгөө гурван нас хүрсэн бугын илийг Борхүү хэмээн дууддаг аж. Амьтан хамгаалах байгууллагын үзэж буйгаар амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө хамгаалах, идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог аж. Тэгвэл түүнийг өнөөдөр Богдхан ууланд авчирч, Тайны ам хэмээх газар “Мөнгөн эгшиг” ХХК-ийн бэлчээрийн талбайд нутагшуулна гэж БОАЖЯ цахим хуудсаараа мэдээлжээ. Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагатай зөвлөлдсөний дүнд ийм шийдвэр гаргасан байна. Ингэхдээ ирэх хавар хүртэл тус талбайд бэлчээрлүүлээд улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналтад авах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.