Буриадууд Москва хотын төвд морь уралдуулна
Дэлхий дүүрэн монголчууд
2024-04-10
Монгол үндэстний тоглоом наадгайн нэг шагай наадах тэмцээн ОХУ-ын нийслэлд анх удаа болох гэж байна. Москва хотын төв дүүрэгт орших Үндэстнүүдийн ордонд ирэх 13-ны өдөр эхлэх уг тэмцээнд уламжлалт буриад ёс заншил, тоглоом наадгайг сурталчлах, ОХУ-ын нийслэлд оршин сууж буй буриадуудын нөхөрсөг харилцааг улам бүр бататгах зорилгоор зохион байгуулж байгаагаа Москва хот дахь Буриадын төлөөлөгчийн газар мэдээлжээ. Тэмцээнд оролцогчдын насны доод хязгаар 5 бол 60-аас дээш насны ангиллаар мөн өрсөлдөх гэнэ. Тэмцээн морин уралдуулах (мори урилдаан), шагай няслах (шагай няhалалга), шагай шүүрэх (шагай шүүрэлгэ) төрлүүдээр болох бөгөөд түрүүлсэн баг 15 мянга, хоёрдугаар байр эзэлсэн баг 10 мянга, гуравдугаар байрт орвол 7 мянган рублийн шагнал хүртэнэ. Москва хотод анх удаа болж буй энэ тэмцээнийг ОХУ-ын баатар Балдан Цыдыповын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа ажээ. Агын Буриадын уугуул Б.Цыдыпов Украины дайнд оролцож гавьяа байгуулсныхаа төлөө 2022 онд ОХУ-ын баатар цол хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.