Төв аймгийнхан Вьетнамд
Чихэнд чимэгтэй
2022-11-17
Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Вьетнам улсад айлчилж байна. Төв аймаг нь 2018 онд Вьетнам улсын Хоа Бин аймагтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ийн айлчилж байгаа бөгөөд хоёр тал хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, оюутан солилцоо, байгаль орчин, жуулчлал, соёлын өвийн салбарт хамтран ажиллахаар санал солилцжээ. Вьетнамын парламентын дэд дарга Тран Тхан Ман Ц.Жамбалсүрэнг өнгөрөгч мягмар гарагт хүлээн авч уулзсан байна. Вьетнам нь манай улстай анх 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ харилцаа ихээхэн идэвхэжсэнээр энэ онд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 18 дахь удаагийн хуралдаан, Монгол-Вьетнамын бизнес форум шил дараалан болсон юм. Мөн энэ жилээс эхлэн МИАТ компани Вьетнам улс руу шууд нислэг үйлдэх болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.