images

АНУ-ын Элчин сайд Дэнжийн мянгад

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-17


     Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад хуучин Ногоон нуур гэж байгаад өдгөө “Уулын нуур” хэмээх нэртэй болсон газарт, манай улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Буанган зочилжээ. 1940-70-аад оны үед зам, барилгын хайрга, чулуу авдаг газар байгаад ус тогтож, улмаар хогоор дүүрч эзгүйрсэн энэ газрыг иргэн С.Өлзийтогтох 2011 оноос хойш тохижуулан нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн болгосон юм. Элчин сайд “Уулын нуур”-т очсон тухайгаа Фэйсбүүктээ бичихдээ “Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан Өлзийтогтохын үйл хэрэг гайхалтай санагдлаа! Метаныг бууруулах, тэр тундаа хог хаягдлаар бууруулах нь агаарын хэмийн өсөлтийг хязгаарлах үр дүнтэй арга юм. Уур амьсгалын хямралтай тэмцэхэд бүх нийтийн хүчин чармайлт шаардлагатай" гэж бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.