images

Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс 21 медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-17


     Тайланд улсын Бангкок хотноо болсон 2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын өсвөрийн шатарчид 21 медальтай ирлээ. Манай тамирчид дөрвөн алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль авсны 10 нь тамирчдын хувийн тоглолтоос, 11 нь багийн тоглолтоос авсан медаль юм. “Их заргач” клубийн тамирчин Б.Дүүрэнхишиг стандарт төрөлд Зүүн Азийн аварга болсон байна. Харин блиц буюу түргэвчилсэн төрөлд Х.Итгэлт, Б.Амин-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ. Мөн стандарт төрлийн охидын найман насны ангилалд Б.Мичидмаа, З.Төгсжаргал, Ц.Гэрэлт-Оюу нар багаараа аваргалжээ. Тус тэмцээнд шатрын их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан 16 тамирчин оролцож 11 орны 160 гаруй тамирчинтай өрсөлдсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.