“Мицүбиши” сан МУИС-ийн 12 оюутанд тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2022-11-17
Японы "Мицүбиши" сангийн нэрэмжит тэтгэлэг МУИС-ийн оюутнууд дунд зарлагджээ. Нийт 12 оюутан тус бүрд 500 ам.доллар буюу 1.7 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм. Тэтгэлэгт бакалаврын түвшний, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй байх шаардлага тавьж байгаа аж. Хэрвээ сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдаж байсан бол тэтгэлэг давхардуулж олгохгүй гэжээ. Энэ тэтгэлэг нь суралцагчид нэг удаа олгогдох ба хугацаа нь хоёр жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Материалыг 12 дугаар сарын 2-ныг хүртэл цахимаар хүлээж авах ба, бичиг баримтыг хувийг МУИС-ийн хичээлийн II байранд байх Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
"Мицүбиши" корпораци хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих зорилгоор, амжилттай суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Дэлхийн 90 орчим улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Мицүбиши" сан 2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.