images

МУИС-ийн археологичид олон улсын төсөлд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-17


     Европын холбооны судалгааны төвөөс зарласан сонгон шалгаруулалтад олон улсын “Морины хүч” төсөл 10,4 сая еврогийн санхүүжилт авахаар болжээ. Энэхүү хамтарсан төсөл ирэх онд эхлэх бөгөөд Оксфордын их сургууль, Британийн музей тэргүүтэй томоохон судалгааны төв, их сургуулиуд гүйцэтгэгчээр ажиллах юм. Төслийн Монголын талын хамтрагчаар доктор Ц.Төрбат тэргүүтэй МУИС-ийн Археологийн судалгааны төв оролцож,  таван жилийн хугацаанд томоохон малтлагуудыг удирдан явуулахаар болсон байна. Төслийн хүрээнд МУИС-ийн багш ажилтнууд болон оюутнууд археологийн малтлагуудыг гардан хийх төдийгүй пост-докторантаар ажиллах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний хурал, баримтат кинонд ажиллах зэрэг олон хэлбэрээр оролцох боломж бүрджээ. Энэ төсөл нийт зургаан жилийн хугацаанд үргэлжилж, тал нутгийн эртний морины удамшил зүйн археологийн судалгааг хийж, хөрш бүс нутгийн адуутай харьцуулан судлах, төмөрлөг эдлэлийн гарал ба бүтэц, хил дамнасан адуу ба хүрлийн худалдааны мөн чанарыг тодруулах юм. Мөн Хятадын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Цин Шихуандийн онгоны адууг Монголын хүрэл, төмрийн үеийн адуутай удамшил зүйн хувьд харьцуулан судалж гарал үүслийн холбоог нь тогтоох зорилт тавьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.