Сум дундын ойн ангиудад 970 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв
Чихэнд чимэгтэй
2022-11-17
Баруун таван аймгийн сум дундын ойн ангид өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж хүлээлгэж өгчээ. Уг ажлыг Манай улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан 970 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. Ингэснээр Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгуудын долоон сумын ойн анги 90 морины хүчин чадал бүхий трактор, хөрс боловсруулах анжис, далан гаргагч зэрэг дөрвөн төрлийн дагалдах тоног төхөөрөмжтэй болжээ. Энэ нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх ажлын нэг үе шат юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.