Гарааны бизнесүүдийг дэмжих хөтөлбөр эхлэлээ
Чихэнд чимэгтэй
2022-11-17
Гарааны бизнесүүдийг дэмжих“Star Venture” хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийжээ. Уг хөтөлбөр нь сонгон шалгаруулалтад тэнцсэн старт-апуудыг 18 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулж, бизнесээ амжилттай өсгөхөд хэрэгцээт үнэлгээ, нөү-хау, зөвлөх үйлчилгээ, менторинг, олон улсын невторкинг, хэрэгцээт санхүүжилт зэргийг нэг дор бүрдүүлж өгдөг байна. БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлтийн газрын дарга Д.Баттогтох, шинжээч Б.Урьболд нар “Star Venture” хөтөлбөрийн олон улсын зөвлөх Франческо, хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нарт старт-ап экосистемийн хөгжил, яамнаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээгээ энэ үеэр танилцуулсан байна. Хөтөлбөрт энэ сарын 25-ны өдрөөс өмнө цахимаар бүртгүүлэх боломжтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.