images

Чихрийн шижин өвчний эсрэг шинэ эм хэрэглээнд нэвтрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-21


     АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газар өчигдөр чихрийн шижин өвчнийг анхан шатанд нь анагаах эмийг албан ёсоор хүлээн зөвшөөрч хэрэглээнд оруулсан тухай “NBC” телевиз мэдээллээ. Энэ эм нь “Tzield” нэртэй тарилгын эм  бөгөөд тус өвчний анхан шатны шинж илэрсэн 8-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэж болохоор хуульчилжээ. Чихрийн шижин өвчний холбооны мэдээлснээр бол өнөөдрийн байдлаар тус улсад 2 сая гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бөгөөд уг өвчин нь хүний биеийг инсулины дутагдалд оруулснаар өөр олон төрлийн өвчин тусах шалтгаан болдог ажээ. “Tzield” эм нь хүний дархлааны систем инсулин бий болгодог нойр булчирхайн дотоод эсийг гэмтээхээс сэргийлдэг байна. Хүнс, эм бэлдмэлийн газар “Энэ эмийг хэрэглээнд оруулахдаа анхан шатны шинж тэмдэг илэрсэн 76 хүн дээр 14 хоног туршилтын журмаар хэрэглээд гарсан үр дүнд үндэслэсэн” хэмээн мэдэгджээ. Туршилтын явцад ямар нэг сөрөг нөлөө гараагүй байна. Уг эмийн 14 хоногийн курс хэрэглээний үнэ нь 193 мянган доллар орчим байх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.