images

93 нохой, 7 мууранд асрагч хайж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-23


     “Ub shelter амьтан асрах төвд асрагчийн ажлын байр зарлажээ. Энэ ажлын байранд нийт 93 нохой, 7 муураас бүрдсэн 101 амьтныг хайрлаж, тэдний нэрийг тогтоож чадах хүнийг хайж байгаа гэнэ. Хэдий ажиллах орчин, байрны хувьд гадаа талбайд ч амралтын гурав, ажлын дөрвөн өдөртэй бөгөөд өөрөө ажиллах өдөр цагаа тохируулах боломжтой юм. Үүрэгт ажлын хувьд амьтдын сэтгэл санааг нь ойлгож, зааж сурган, асрах төвийнхөнтэй хамтарч цэвэрлэгээ хийж, амьтдын хоол хүнс, ус зөөхөд туслах тул хариуцлагатай байх шаардлага тавьжээ. Цалин хөлсийг хоёр талаас ярилцан тохиролцсоны дүнд тогтоох ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.