Л.Туруунааг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа
Чихэнд чимэгтэй
2022-11-23
Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр пара жүдо бөхийн ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардууллаа. Энэ үеэр Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, пара жүдогийн Монголын анхны медалийг хүртсэн Л.Туруунааг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөнгөн шагналаар шагнажээ. Харин Иордан улсын Амман хотод болсон боксын ААШТ-аас медаль хүртсэн 10 тамирчин, Германы Кёльн хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс медаль авсан найман тамирчны заримыг яамны жуух бичиг, дасгалжуулагчдыг Биеийн тамир, Спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.