Бодончийн хавцалд 100 км-ын марафон боллоо
Хөдөөгийн баясгалан
2024-08-16
Ховд аймгийн Алтай сумын нутагт орших үзэсгэлэнт Бодончийн хавцалд өчигдөр хэт холын зайн марафон боллоо. Тус сумын 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулсан энэ тэмцээнд 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тэд Бага улаан даваанаас Алтай сум хүртэл буюу Монголын хамгийн урт хавцлын дагуу гүйсэн байна. Улмаар замаа 8 цаг 32 минутад туулсан "Монголын элит гүйгчид" клубийн тамирчин, уулын спортын мастер Ж.Баатарболд түрүүллээ. Цаашид уг марафоныг жил бүр зохион байгуулж олон улсынх болгох зорилготой аж.
Гэрэл зургийг "Улаан зэрэг" фэйсбүүк хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.