Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит тэмцээн маргааш Чехэд болно
Дэлхий дүүрэн монголчууд
2024-09-20
Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Чехийн Прага хотод энэ сарын 21-22-нд зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монголын үндэсний бөхийн холбоо, Европ дахь салбар холбоо, Чех дэх “Ширмэл зодогтон” төрийн бус байгууллага, “Хакүхо сан” хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэ тэмцээнийг нээхээр Дархан аваргын гэргий Ө.Тамир Чехэд очжээ. Европын аварга шалгаруулах тэмцээнийг Чехээс эхлүүлсний учир нь албан бус судалгаагаар хамгийн олон бөх тэнд амьдардгийнх гэнэ. Мөн тус улс руу Монголоос шууд нислэг үйлддэг, хамгийн олон монголчууд амьдардаг, үндэсний бөхийн салбар холбоо, цоллоочтой нь нөлөөлжээ. Үндсэн бөхийн барилдааны хажуугаар хүүхдийн, багийн барилдаан болохоос гадна Ж.Мөнхбат аваргын гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулна.
Эх сурвалж: Чех дэх Монголын Элчин сайдын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.