images

Өдөрт их ус уух шаардлагагүй

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-28


     Хүн өдөр найман аяга ус уух хэрэгтэй гэх зөвлөгөө түгээмэл. Тэгвэл Хятадын SIAT буюу Шэнжэний дэвшилтэт технологийн хүрээлэнд олон улсын судлаачдын хийсэн судалгаагаар ижил насны эрэгтэй 1.5-1.8, эмэгтэй 1.3-1.4 литр ус уухад тохиромжтойг тогтоосон байна. Судалгааг 20 гаруй орны 8 хоногтойгоос 96 хүртэлх насны 5604 оролцогчид дээр хийсэн аж. Мөн судалгаагаар 20-35 настай эрэгтэйчүүд өдөр 4.2 литр, 30-60 насны эмэгтэйчүүд өдөрт 3.3 литр ус хэрэглэж байгааг тогтоожээ. Харин нас ахих тусам хүний усны хэрэглээ багасдаг байна. Тэд хүний биеийн усны эргэлтийг таамаглах тэнцэтгэлийг зохиосон бөгөөд амьдарч буй орчны агаарын температур, чийгшил, хүний биеийн үзүүлэлтүүд байхад өдөрт хэрэглэх ёстой усны хэмжээг тодорхойлж болно гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.