images

300 монгол ажилтантай Чехийн компани 20 жилийн ойгоо тэмдэглэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-09-25


   Чехийн Хавличкув Брод хот дахь Япон улсын хөрөнгө оруулалттай, автомашины эд анги үйлдвэрлэгч “Futaba Czech” компани өнгөрөгч бямба гарагт 20 жилийн ойгоо тэмдэглэжээ. Компанийн нийт 1300 орчим ажилтны 300 гаруй нь монгол тул Чехэд суугаа Монголын Элчин сайд Д.Гансүхийг ойн баяртаа урьсан байна. Ойн баярыг тохиолдуулан компанийн монгол ажилчид “Монгол улсад тавтай морилно уу” сурталчилгааг хийж, монгол гэр барин уламжлалт ахуй, соёлоо танилцуулж, сур харваа, шагайн наадгай үзүүлж, үндэсний урлагийн тоглолт хийжээ. Тухайлбал, язгуур урлагийн “Гэрэгэ” хамтлаг Хавличкув Брод хотын төв талбайд уран бүтээлээ толилуулсан байна. Харин Элчин сайд Д.Гансүх монголчуудыг дэмжин ажиллаж байгаад компанийн удирдлагад талархал илэрхийлжээ. Хариуд нь Хавличкув Брод хотын дарга Збинек Стейскал монголчуудыг амьдарч буй нутагтаа дасан зохицож олны дунд нэр хүндтэй аж төрж буйг хэлсэн бол “Futaba Czech” компанийн удирдлагууд монгол ажилтнуудыг идэвх зүтгэлтэй, шударга хэмээн үнэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.