У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав.
Чихэнд чимэгтэй
2022-11-28
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байна гэв. Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.