images

Дэмчигийн хийд цахилгаан эрчим хүчинд холбогдлоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-09-26


   Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дэмчигийн хийдийг цахилгаан эрчим хүчинд холбож дуусчээ. Нийт 16.5 км үргэлжлэх 35/10 квт-ын 630 кВА дэд станцыг байгуулахад дөрвөн сар орчмын хугацаа зарцуулсан бөгөөд "Хуяг-Эрчим" компани гүйцэтгэсэн байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км зайд орших, дэлхийн энергийн төв гэгддэг Дэмчигийн хийдийг Говийн догшин ноён хутагт Данзанравжаа 1830 онд байгуулж номын өргөөгөө болгосон түүхтэй. Өдгөө тус хийдийг аймгийн шашин соёлын төв гэж үздэг бөгөөд хийд орчим нь аялал жуулчлалын чухал бүс ажээ. Энэ бүтээн байгуулалт нь дотоод, гадаадын аялагчдын тоо нэмэгдэж, байнгын оршин суугчдын худалдаа, үйлчилгээ эрчимжиж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, соёлын үнэт өвийг хадгалж хамгаалахад чухал нөлөөтэй гэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.