images

Дундговь аймаг хонь, тэмээний ноос угаах үйлдвэртэй болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-10-04


   Дундговь аймгийн төвд жилдээ 3000-4000 тонн хонины ноос, 200-300 тонн тэмээний ноос угаах, самнах хүчин чадалтай үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэллээ. "Их-Онь" компанийн барьсан тус үйлдвэр аймгийнхаа 15 сум болон зэргэлдээх аймгуудаас түүхий эдээ худалдан авдаг байна. Одоогоор хоёр жилийн хугацаанд 2000 тонн түүхий эд буюу ноос цуглуулаад байгаа аж. Үйлдвэрлэл нь нийлүүлэгчээс ноос хүлээж авсны дараа анхан шатны ангилалт хийгээд буталж, тэжээх процесст оруулсны дараа таван дамжлагаар угааж хатаадаг. Цаашлаад угааж байгаа ноосны тослог, хольц, ширхэг, атираа зэргийг цаг тутамд шинжилж ноосны чанарыг тодорхойлох лаборатори байгуулж байгаагаа тус компанийн захирал дурджээ. Ингэснээр бүтээгдэхүүнээ бар кодтой болгож, гадаадын зах зээлд гаргах боломжтой болно гэнэ. Үйлдвэр 20-30 хүнийг байнгын, 100 орчим хүнийг улирлын чанартай түр ажлын байраар хангах бөгөөд өвлийн улиралд үнэгүйдэж хаягддаг хонины нэхийг үйлдвэртээ авч хярган ноосыг нь боловсруулах гэнэ. Дундговь аймаг 1.7 сая гаруй хоньтой, малчид нь жилд дунджаар 2.5 тонн хонины ноос самнадаг бөгөөд хонины ноосны ноолуурлаг чанар өндөртэйд тооцогддог.

Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.