images

Завхан аймгийн Улиастай хот, Алдархаан сум сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-29


     Завхан аймгийн Улиастай хотод 3.6 МВт-ын цэнэг хураагуурын системийг суурилуулан ашиглалтад оруулжээ. Уг систем нь сэргээгдэх эрчим хүчээс цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед  тохируулга хийх боломжийг олгохоос гадна цахилгаан тасрахаас урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлжээ. Түүнчлэн шинээр хийгдэж буй уг ажилтай холбогдуулан дээрх хоёр байршилд байгаа дэд станцын өргөтгөлийг гүйцэтгэж, нарны цахилгаан станцаас Алдархаан дэд станц хүртэл 7,6 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, нарны цахилгаан станц, цэнэг хураагуурыг Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбожээ. Ингэснээр жилд дунджаар 10,2 сая кВт.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ирэх 25 жилд бүс нутгийн 8329 өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах төдийгүй 223813 тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.